Энэхүү өгүүлэлд цагдаагийн байгууллагын дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлтөд нөлөөлж буй дотоод орчны хүчин зүйлсийг МакКинзигийн 7S загвар болон нөөцөд суурилсан хандлагын (Resource-Based View) аргаар тодорхойлох зорилго тавьсан. Судалгааны үр дүнд байгууллагын бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо ба үйл ажиллагааны процесс, хүний нөөц ба мэргэжлийн ур чадвар, удирдлагын хэв маяг ба байгууллагын соёл гэсэн дөрвөн бүлэг хүчин зүйл нь стратегийн зорилго тодорхойлох, нөөц хуваарилах, хэрэгжүүлэх, хяналт-үнэлгээ хийх болон дасан зохицох үе шат бүрт өвөрмөц нөлөө үзүүлдгийг тогтоов. Мэдрэмжийн матрицын шинжилгээгээр хүний нөөц, ур чадварын хүчин зүйл болон удирдлагын хэв маяг, байгууллагын соёлын хүчин зүйл нь стратегийн төлөвлөлтийн үр нөлөөг хамгийн их тодорхойлж байгаа нь харагдсан. Босоо шаталсан, төвлөрсөн бүтэц, төлөвлөгөөний биелэлтэд хэт төвлөрсөн гүйцэтгэлийн үнэлгээ, алба хаагчдын тогтвор суурьшил сул байдал нь стратеги ба түүний хэрэгжилтийн хооронд зөрүү үүсгэж буй гол сул тал болохыг илрүүлэв. Казахстан болон Бүгд Найрамдах Солонгос Улсын туршлагатай харьцуулсны үндсэн дээр цагдаагийн байгууллагын дотоод чадавхыг бэхжүүлэх 6 тэргүүлэх чиглэлийг дэвшүүлсэн болно.
police organization, strategic planning, internal environment analysis, McKinsey 7S framework, resource-based view, human resources, organizational culture, performance management.