Буцах ENABLED

МӨРДӨН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ХИЙСЭН СУДАЛГАА

A STUDY CONDUCTED ON THE MANAGEMENT AND ORGANIZATION OF INVESTIGATIVE AGENCIES

Н
Наранбаатар Сайнбаяр
дэд профессор sainbayar.n@uia.gov.mn

Хураангуй

Монгол Улсын Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх нь засгийн газрын чиг үүрэг хэмээн тунхагласан. Гэмт хэрэгтэй тэмцэх олон талын арга, хэлбэр байдаг ч хамгийн чухал байр суурь эзэлдэг сегмент нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Монгол Улсад гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг үндсэн гурван байгууллагыг тодорхойлсон. Эдгээрт ЦЕГ, ТЕГ, АТГ хамаарна. Мөн хуулиар мөрдөх байгууллагын бүтэц зохион байгуулалтыг зааж өгөөгүй ч мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга гэх субъектийг тодорхойлж эрх зүйн байдлыг нь цухас дурдсан төдий. Тодруулбал, дээрх байгууллагууд нь өөр өөрсдийн дотоод хэм хэмжээний актаар бүтэц, зохион байгуулалтаа боловсруулсан нь хүний эрхийг хангах тогтолцоо дах тэгш бус байдлыг харуулж буй юм. Хүний эрхийг хангах үйл явц нэг агуулга, хэлбэртэй байх учиртай. Гэтэл тэдгээрийг хэрэгжүүлж буй байгууллагуудын бүтэц зохион байгуулалт өөр өөр байх нь хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчим алдагдахад хүрэх эрсдэлтэй. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын удирдлага зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх замаар, тулгамдсан асуудлыг тодорхойлж, санал боловсруулахыг зорьсон.

Түлхүүр үг: хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт мөрдөн шалгах ажиллагаа албаны дарга менежмент
Abstract

Criminal inquiry, Investigation, Investigative activity, Director of division, Management

Keywords: Criminal inquiry Investigation Investigative activity Director of division Management