Буцах ENABLED

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АЛБА ХААГЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛСОН ЗАРИМ ГАДААДЫН ОРНЫ ТУРШЛАГА

SOME FOREIGN EXPERIENCES DETERMINING THE PSYCHOLOGICAL LEVEL OF EMERGENCY OFFICERS

Н
Н.Одмаа
Багш odmaa_6727@yahoo.com
О.Энхтуяа (Ph.D) Хөдөө аж ахуйн их сургууль enkhtuya@muls.edu.mn Enkhtuya.O (Ph.D) Mongolian University of Life Sciences Б.Саранцэцэг ДХИС, УА-ын профессор, доктор, дэд хурандаа sarantsetseg.b@uia.gov.mn Sarantsetsteg B Professor of Academy of Management, Institute of University of Internal Affairs, Ph.D, lieutenant Colonel https://orcid.org/0009-0004-7864-8736

Хураангуй

Орчин үеийн хүний амьдралд стрессийн нөхцөл байдал улам бүр нэмэгдэж байгаа нь хувь хүний сэтгэцийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөтэй юм. Иймээс стрессийн аливаа нөхцөлд хүний дасан зохицох чадвар, сэтгэл зүйн хамгаалалтын механиз ба түүнийг даван туулах зан үйл ямар үүрэгтэй болох асуудал чухал хэвээр байна. Бид дээрх асуудлыг судалсан эрдэмтэд болох Р. Лазарус, А.Г. Маклаков, Н. Хаан нарын судалгаанд тулгуурлан хувь хүний сэтгэл зүйн хамгаалалт нь түүний сэтгэцийн эрүүл мэндийг хадгалахад чухал үүрэгтэй болохыг дүгнээд энэхүү өгүүллийн хүрээнд онцгой нөхцөл байдал болон гамшгийн үед сэтгэл зүйчийн гүйцэтгэх үүрэг, иргэдэд үзүүлэх тусламжийн үйлчилгээний зарчим, үе шат, төрөл болон мэргэжилтний хувийн болон мэргэжлийн шаардлагуудыг сэтгэл судлалын ухааны онолын үүднээс авч үзэн дүгнэхэд чиглэсэн болно [1, с. 4]. Түүнчлэн гамшигт өртсөн иргэдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж үзүүлэх аргачлал, онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн туршлагаас хамааралтай үүсэх түгшүүрийн түвшинг бууруулах арга замуудын талаар авч үзсэн. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын сэтгэл зүйн түвшинг тодорхойлоход ашиглах боломжийг бүрдүүлэхийг зорилоо.

Түлхүүр үг: Онцгой нөхцөл байдал гамшиг сэтгэл зүй хямралт нөхцөл яаралтай тусламж
Abstract

Emergency situations, disasters, psychology, crisis situations, emergency assistance

Keywords: Emergency situations disasters psychology crisis situations emergency assistance