Буцах ENABLED

ЦАХИМ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ХҮРТЭЭМЖ БА СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААГ БАГШ, СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭНД СУУРИЛАН ШИНЖИЛСЭН ШИНЖИЛГЭЭ

E-LEARNING USE, ACCESSIBILITY, AND SATISFACTION AT THE UNIVERSITY OF INTERNAL AFFAIRS: AN ANALYSIS OF INSTRUCTOR AND STUDENT PERCEPTIONS

Ж
Ж.Идэрмаа
багш idermaauia@gmail.com

Хураангуй

Дээд боловсролын салбарт цахим сургалтын хэрэглээ өргөжиж буй өнөөгийн нөхцөлд сургалтын хэрэглэгдэхүүний чанар, хүртээмж, багшийн арга зүйн дэмжлэг, суралцагчийн туршлагыг цогцоор нь авч үзэх шаардлага бий болоод байна. Судалгааны зорилго нь Дотоод хэргийн их сургуулийн цахим сургалтын хэрэглээний өнөөгийн байдлыг багш, суралцагчийн үнэлгээгээр тодорхойлж, сайжруулах чиглэлийг боловсруулахад оршино. Тоон судалгаанд 79 багш, бакалаврын түвшний 626 суралцагч хамрагдаж, өгөгдлийг SPSS 26 программаар боловсруулсан. Багшийн зургаан үзүүлэлтийн дундаж 2.949–3.091, суралцагчийн таван үзүүлэлтийн дундаж 3.277–3.371 байв. Суралцагчийн хувьд хэрэглээний хялбар байдал, мэдээллийн хүртээмж сайн үзүүлэлттэй гарсан. Нийт асуулгын Кронбах альфа коэффициент багшид .975, суралцагчид .977, KMO харгалзан .920 ба .974, регрессийн загваруудын R² нь 0.866 ба 0.916 гарсан юм. Судалгаа нь хууль сахиулах чиглэлийн их сургуулийн цахим сургалтыг контентын тоон өсөлтөөс чанарын удирдлага, багшийн цахим чадамж, техникийн дэмжлэг, хэрэглэгчийн туршлагын мониторинг руу шилжүүлэх хэрэгцээг нотолсон нь шинэлэг бөгөөд хосолсон сургалтын чанарыг удирдахад практик ач холбогдолтой.

Түлхүүр үг: цахим сургалт; сургалтын хэрэглэгдэхүүн; цахим хүртээмж; багшийн чадамж; суралцагчийн сэтгэл ханамж.
Abstract

e-learning; digital learning materials; accessibility; instructor competence; student satisfaction

Keywords: e-learning; digital learning materials; accessibility; instructor competence; student satisfaction