Буцах ENABLED

УЛСЫН ХИЛИЙН МУЗЕЙГЭЭР ДАМЖУУЛАН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА ЗҮЙН АСУУДАЛ

METHODOLOGICAL ISSUES OF FOSTERING PATRIOTISM AMONG CHILDREN AND YOUTH THROUGH THE STATE BORDER MUSEUM

З
Зоригт
Улсын хилийн музейн тайлбарлагч арга зүйч sonorkhevtuul@gmail.com

Хураангуй

Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэний хариуцлагыг бэхжүүлэх боловсролын чухал хэрэгцээ юм. Энэхүү судалгааны зорилго нь Улсын хилийн музейн бодит үзмэр, архивын баримт, хүний түүх, музейн орчныг ашиглан эх оронч үзэл төлөвшүүлэх арга зүйн үндсийг тодорхойлж, нас, танин мэдэхүйн онцлогт нийцсэн хэрэгжүүлэх хэлбэрийг санал болгоход оршино. Судалгаанд баримт бичгийн болон агуулгын шинжилгээ, харьцуулалт, системийн ба логик шинжилгээний чанарын аргыг ашиглав. Үр дүнд нь музейн эх оронч боловсролыг “танин мэдэх–ойлгох–мэдрэх–үнэлэх–оролцох” гэсэн таван үе шаттайгаар зохион байгуулах загварыг дэвшүүлж, бага насны хүүхэд, өсвөр үе, оюутан залуучуудад ялгаатай арга хэрэглэх шаардлагыг тодорхойлов. Судалгааны үндсэн дүгнэлт нь музейн үр нөлөөг үзэгчийн тоогоор бус мэдлэг, ойлголт, үнэт зүйл, хандлага, иргэний оролцоонд гарсан өөрчлөлтөөр үнэлэхэд оршино. Судалгааны шинэлэг тал нь Улсын хилийн музейн төрөлжсөн агуулгыг эх оронч боловсролын шаталсан арга зүйтэй холбосонд орших бөгөөд энэ нь музейн боловсролын хөтөлбөр, тайлбарын арга, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход шууд практик ач холбогдолтой.

Түлхүүр үг: улсын хил эх оронч үзэл музейн боловсрол иргэний хариуцлага арга зүй
Abstract

state border, patriotism, museum education, civic responsibility, methodology

Keywords: state border patriotism museum education civic responsibility methodology