Буцах ENABLED

ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖИХ УДИРДЛАГЫН АРГА ЗҮЙ

LEADERSHIP MANAGEMENT METHODOLOGY FOR SUPPORTING FEMALE PERSONNEL IN STATE MILITARY ORGANIZATIONS

Л
Л.Отгондулам
ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн Хил судлалын магистрант, ахмад Oogiinoo1992@gmail.com
(ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн магистрант ахмад Л.Отгондулам)

Хураангуй

Орчин үеийн төрийн цэргийн байгууллагын хүний нөөцийн бодлого нь алба хаагчдыг зөвхөн тоон үзүүлэлтээр бүрдүүлэхээс гадна тэдний мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хөгжил болон манлайлах чадавхыг системтэйгээр хөгжүүлэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна. Олон улсын хэмжээнд батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний карьерын хөгжил, удирдах албан тушаалд дэвших боломж, тогтвортой ажиллах нөхцөлийг сайжруулах асуудалд онцгой анхаарч байна. (United Nations Security Council, 2000; United Nations, 2024; NATO, 2024) Энэхүү өгүүллийн зорилго нь төрийн цэргийн байгууллагад ажиллаж буй эмэгтэй алба хаагчдын манлайллыг хөгжүүлэхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсийг онол, практикийн түвшинд судлан шинжилж, тэдний манлайлах чадавхыг дэмжих удирдлагын арга зүйн үндсэн чиглэлийг боловсруулахад оршино. Онол, баримт бичгийн шинжилгээнд тулгуурлан, эмэгтэй алба хаагчдын манлайллыг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагаа нь манлайлах нөөц, боломжийг эрт илрүүлэх, зорилтот хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, менторшип болон зөвлөх тогтолцоог төлөвшүүлэх, карьерын шударга бөгөөд тэгш боломжийг бүрдүүлэх, байгууллагын соёл болон гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох зэрэг харилцан уялдаатай цогц үйл ажиллагаа байх шаардлагатай гэсэн концептуал дүгнэлт хийж, таван үе шаттай арга зүйн загвар санал болгов. Удирдлагын арга зүйг төрийн цэргийн байгууллагын хүний нөөцийн бодлого, удирдлагын практикт хэрэгжүүлснээр эмэгтэй алба хаагчдын манлайлах чадавхыг хөгжүүлэхээс гадна байгууллагын удирдах ажилтны нөөцийг баяжуулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар байгууллагын хөгжлийн чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Түлхүүр үг: төрийн цэргийн байгууллага эмэгтэй алба хаагч манлайлал эмэгтэйчүүдийн манлайлал хүний нөөцийн хөгжил удирдлагын арга зүй карьер хөгжил менторшип.
Abstract

state military organization, female personnel, leadership, women’s leadership, human resource development, management methodology, career development, mentoring.

Keywords: state military organization female personnel leadership women’s leadership human resource development management methodology career development mentoring.