Буцах ENABLED

Удирдах албан тушаалтны сэтгэлзүйн байдлын судалгаа

A Study of the Psychological State of Leaders

Б
Б.Цэнд-Аюуш
дамжааны захирагч-багш baagiiayush63@gmail.com

Хураангуй

Энэхүү өгүүллийн зорилго нь Дотоод хэргийн их сургуулийн удирдах албан тушаалтны сэтгэлзүйн байдлыг тайлбарлах онолын үндсийг нэгтгэн авч үзэж, түүнийг үнэлэх судлаачийн боловсруулсан асуулгын урьдчилсан үр дүнг тодорхойлоход оршино. Онолын хэсэгт стрессийн танин мэдэхүйн үнэлгээний онол, нөөцийг хадгалах онол, ажлын шаардлага–нөөцийн загвар болон сэтгэлзүйн хатуужил, сэтгэл хөдлөлийн зохицуулалт, мэргэжлийн туйлдлын үзэл баримтлалыг авч үзэв. Тоон судалгаанд 50 оролцогч хамрагдаж, стандартчилсан DASS-21, MBI, CD-RISC хэмжүүрүүдийг шууд хэрэглэлгүй, тэдгээрийн онолын агуулгад тулгуурлан боловсруулсан 12 зүйлт, 5 шатлалт Лайкертийн асуулгыг ашиглав. Алдаа дутагдалд дүрэм журмын дагуу тайван, бодитой хандах үзүүлэлт хамгийн өндөр дундажтай байв (M = 4.08), харин сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ хамгийн бага байв (M = 3.24). Асуултуудын хооронд өндөр эерэг хамаарал (r = .721–.992, p < .001), дотоод нийцлийн өндөр коэффициент (Cronbach’s α = .988; стандартчилсан α = .990) гарсан. Гэвч хамаарлын хэт өндөр утгууд нь асуултын агуулгын давхардал болон хэмжүүрийн бүтцийг дахин шалгах шаардлагатайг харуулж болох тул эдгээр үр дүнг урьдчилсан байдлаар тайлбарлах нь зүйтэй. Судалгааны үр дүн нь байгууллагын сэтгэлзүйн дэмжлэг, стрессийн менежментийн сургалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг цаашид нарийвчлан судлах үндэслэл болж байна.

Түлхүүр үг: хууль сахиулах байгууллага удирдах албан тушаалтан сэтгэлзүйн байдал албаны стресс сэтгэлзүйн хатуужил сэтгэл хөдлөлийн зохицуулалт мэргэжлийн туйлдал.
Abstract

:law enforcement organizations, leaders, psychological state, occupational stress, psychological hardiness, emotion regulation, burnout.

Keywords: :law enforcement organizations leaders psychological state occupational stress psychological hardiness emotion regulation burnout.