Буцах ENABLED

ОЛОН УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ АВТОМАТ АГУУЛАХЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

CURRENT STATUS OF INTERNATIONAL AUTOMATED PETROLEUM STORAGE TERMINALS

Б
Баянбилэг Цогт
Булган аймгийн ОБГ-ын 01-р ангийн захирагч tsogtbayanbileg@gmail.com
Магистрант ахмад Б.Цогт

Хураангуй

Газрын тосны хэрэглээний өсөлт нь дэлхийн хүн амын өсөлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт зэрэгтэй уялдаатай бөгөөд автобензин, дизель түлш, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш зэрэг тунгалаг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, зуухны түлшний хэрэглээ буурах хандлага ажиглагдаж байна. Газрын тосны агуулах нь шатамхай, дэлбэрэх аюултай бодис хадгалдаг өндөр эрсдэлтэй объект бөгөөд бүтээгдэхүүн авах, хадгалах, шилжүүлэх, түгээх үйл ажиллагааны найдвартай байдал нь хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчны хамгаалалт, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалтай шууд хамраалтай байдаг. Энэхүү өгүүллийн зорилго нь: Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн агуулахуудын ихэнх хувь нь механик ажиллагаатай байна. Иймээс Олон улсад ашиглагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах автомат агуулахын өнөөгийн технологийн хөгжил, автомат удирдлагын систем, аюулгүй ажиллагаа болон дижитал шилжилтийн чиг хандлагыг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан тоймлон судалж манай улсад нэвтрүүлэхэд оршино. Судалгаанд олон улсын эрдэм шинжилгээний өгүүлэл, техникийн стандарт болон салбарын тайлангуудыг харьцуулан шинжилж, PLC, SCADA, HMI, Automatic Tank Gauging (ATG), эрсдэлийн тоон үнэлгээ, машин сургалт, дижитал ихэр зэрэг технологийн хэрэглээг нэгтгэн авч үзэв. Үр дүнд нь орчин үеийн газрын тосны автомат агуулах нь бодит цагийн хэмжилт, төвлөрсөн хяналт, автомат хамгаалалт болон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг хослуулсан ухаалаг үйлдвэрлэлийн систем рүү хөгжиж байгаа бөгөөд дижитал технологи нь аюулгүй ажиллагаа, хэмжилтийн нарийвчлал, засвар үйлчилгээний үр ашиг, ажилтан алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн удирдлагыг сайжруулах үндсэн хүчин зүйл болж байгааг тогтоов.

Түлхүүр үг: газрын тосны автомат агуулах PLC SCADA автомат савны хэмжилт (ATG) дижитал ихэр аюулгүй ажиллагаа эрсдэлийн удирдлага
Abstract

automated petroleum storage terminal, PLC, SCADA, Automatic Tank Gauging (ATG), digital twin, process safety, risk management

Keywords: automated petroleum storage terminal PLC SCADA Automatic Tank Gauging (ATG) digital twin process safety risk management